Ахлах ахлагч Э.Даваажамц хэт холын гүйлтийг амжилттай туулж төрөлх нутагтаа ирлээ

2021/07/26
Ахлах ахлагч Э.Даваажамц хэт холын гүйлтийг амжилттай туулж төрөлх нутагтаа ирлээ

Ардын Хатанбаатар Магсаржавын нэрэмжит, Цэргийн гавьяаны улаан тугын одонт, Зэвсэгт хүчний 123-р ангийн хөгжимчин, ахлах ахлах Э.Даваажамц Монголын баруун хязгаар Ховд аймгийн Ард Аюушийн талбайгаас  монгол төрийн далбаагаа үүрээд хэт холын зайн гүйлтийг  2021.06.02-ны өдөр эхлүүлсэн.  Тэрээр зүүн хязгаарын Дорнод аймаг хүртэл 2127 км замыг нийт 46 хоног туулж холын зайн гүйлтийн рекордыг ийнхүү эвдэж өнөөдөр төрөлх нутагтаа уухайлан орж ирлээ. Түүнийг аймгийн удирдлагууд, Зэвсэгт хүчний 123-р ангийн бие бүрэлдэхүүн, Ховдын ард иргэд ёслол хүндэтгэлтэйгээр хүлээж авлаа. Аймгийн удирдлагуудын зүгээс Э.Даваажамцын гэр бүлийг 2 өрөө байраар шагнаж, хамт явсан багийн гишүүд тус бүрт 1 сая төгрөгийн урамшуулал олгосон бол Зэвсэгт хүчний 123-р ангийн зүгээс 10 хоногийн цалинтай чөлөөг олголоо. 

Монголын бахархалт хүү Э.Даваажамцын гэр бүлд эрүүл энхийг хүсэн ерөөе.

Монгол цэргийн сүр сүлд мандан бадрах болтугай

2021.07.26 

Ахлах ахлагч Э.Даваажамц хэт холын гүйлтийг амжилттай туулж төрөлх нутагтаа ирлээ   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх