Цэцэг сумын ЭМТ-ийн эрхлэгч их эмч Н.Солонгыг тус сумын засаг дарга Ж.Мөнхзориг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Н.Солонго уг шийдвэрийг хууль бус гэж үзэж байна

2021/07/26
Цэцэг сумын ЭМТ-ийн эрхлэгч их эмч Н.Солонгыг тус сумын засаг дарга Ж.Мөнхзориг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Н.Солонго уг шийдвэрийг хууль бус гэж үзэж байна

Н.Солонго нь 2012 онд Ховд аймгийн Цэцэг сумын эрүүл мэндийн төвд хүний их эмчээр ажилд томилогдож улмаар 2013 оноос хойш тус сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч их эмчийн албан тушаалд томилогдож үүрэгт ажлаа хариуцлагатайгаар хашиж ирсэн залуу боловсон хүчин юм байна. Ажлынхаа хажуугаар өөрийнхөө мэдлэг боловсролд анхаарч  2017-2019 онуудад ЭХЭМҮТ-ийг эх хүүхдийн нарийн мэргэжлээр мэргэжил дээшлүүлэн сурч төгсчээ. 

Гэтэл тус сумын засаг дарга Ж.Мөнхзориг эрүүл мэндийн төвийн эрхлэгч их эмч Н.Солонгыг ажлаас нь халах А дроб 96 тоот  /тушаал/ захирамжыг 2021.07.26-ны өдөр гаргаж үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Тухайн захирамжид их эмч Н.Солонго нь удаа дараа ажлын байран дээр архидан согтуурч, удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг биелүүлэгүй, төрийн албаны ёс зүйн зөрчлийг гаргасан гэсэн үндэслэлүүдийг дурьджээ. 

Тэгвэл эрхлэгч эмч Н.Солонго ЗД-ын захирамжийг хууль бус гэж үзээд харьяа нутаг дэвсгэр болох Булган сумын сум дундын шүүхэд хандаад байгаа аж. Энэ асуудлаар Ховд.мн сайтын сурвалжлах хэсэг маргааш буюу 2021.07.27-ны өдөр их эмч Н.Солонготой ярилцаж мэдээлэл хүргэх болно. 

2021.07.26 

Цэцэг сумын ЭМТ-ийн эрхлэгч их эмч Н.Солонгыг тус сумын засаг дарга Ж.Мөнхзориг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Н.Солонго уг шийдвэрийг хууль бус гэж үзэж байна   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх