Ө.Түвдэндорж Цамбагарав багийн ойн бүсэд нийт 6.3 га газар эзэмшдэг. Тэрээр эзэмшдэг зарим газраа зориулалтын бусаар ашиглажээ

2021/08/04
Ө.Түвдэндорж Цамбагарав багийн ойн бүсэд нийт 6.3 га газар эзэмшдэг. Тэрээр эзэмшдэг зарим газраа зориулалтын бусаар ашиглажээ

Тодруулбал: Ө.Түвдэндорж нь Цамбагарав багийн ойн бүсэд 3,7 болон  2.6-аар тус тус 2 газар эзэмшдэг.  3.7 га газрыг тухайн үед Жаргалант сумын ЗД-аар ажиллаж байсан Д. Баасандоржийн 2013 оны 06-р сарын 14-ний өдрийн А дроб 99 тоот захирамжаар олгосон байна. Харин 2.6 га газрыг  хэрхэн яаж эзэмшсэн нь тодорхой бус газрын албаны бүртгэл мэдээллийн санд одоогоор алга байна. Гэхдээ 2.6 га газрынхаа 1.1 га газрыг Жаргалант сумын ЗД-аар ажиллаж байсан Д.Баасандоржийн 2016 оны 09-р сарын 09-ний өдрийн А дроб 260 тоот захирамжаар Жамбийн баярсайханд  эрх шилжүүлж өгсөн байдаг. Ж.Баярсайхан уг газрыг аваад зориулалтын бусаар ашиглаж, барилгын суурь цутгаж хууль зөрчсөн. Б.Түвдэндорж гуай ч ялгаагүй газрын тухай хууль, бусад хууль тогтоомжуудыг зөрчиж  үйлдвэр явуулж, газар шорооны ажлыг эхлүүлж, шороо овоолсон. Энэ нь мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээр нотлогдсон ч Жаргалант сумын ЗД-аар ажиллаж байсан С.Гантөмөр бас л арга хэмжээ аваагүй байна. Энэ асуудлаар Ө.Түвдэндорж гуайтай утсаар холбогдож эзэмшдэг газрынхан тухай тодруулахад тэрээр ярихдаа чи аль газар нь оччихсон байгаа юм бэ хэмээн асууж байгаа нь олон газартай гэдгээ ч батлаад өгчихөж байгаа юм.

Энэ мэтчлэн эрх мэдэлтнүүд хэд хэдэн гаагаар нь газар аваад нийтийн эзэмшлийн газрыг хувийн өмч шиг үзэж дураараа дургисаар байх уу. Эрх шилжүүлэх, ойжуулж жимс жимсгэнэ тариалах нэрийн дор газар авчихаад бие биедээ газрыг дамалж зарах газрын бизнесийн сүлжээ ойн бүсэд явагдаж байж болзошгүй байна.

2021.08.04 

 

 

Ө.Түвдэндорж Цамбагарав багийн ойн бүсэд нийт 6.3 га газар эзэмшдэг. Тэрээр эзэмшдэг зарим газраа зориулалтын бусаар ашиглажээ   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх