Бүсийн уралдаанаас 1 хүүхэд тархиндаа хүнд гэмтэл авч, 4 хүүхдийн гар хугарч,1 хүүхэд шагайндаа гэмтэл авсан байна

2021/08/10
Бүсийн уралдаанаас 1 хүүхэд тархиндаа хүнд гэмтэл авч, 4 хүүхдийн гар хугарч,1 хүүхэд шагайндаа гэмтэл авсан байна

Ховд баруун бүсийн хурд 2021 уралдаан энэ сарын 6-аас 9-ний өдрүүдэд зохион байгуулагдаж  өндөрлөлөө.  Бүсийн наадмын үеэр нэг ч хүүхэд унаж бэртээгүй гэдэг мэдээллийг Алтайн унага морин спорт уяачдын холбооноос өгөөд байсан бол нэг хүүхэд тархиндаа хүнд гэмтэл авч, 4 хүүхдийн гар хугарч, нэг хүүхдийн шагай гэмтсэн гэдэг мэдээллийг БОЭТ-ийн гэмтлийн тасгаас өглөө. Их насны морьдын уралдаанаас л гэхэд 30 гаруй хүүхэд мориноос унажээ. Мориноос унасан хүүхдүүдийн хувьд тархины доргилттой, их бага хэмжээгээр зөөлөн эдийн гэмтэл авсан гэв. 

2021.08.10 

Бүсийн уралдаанаас 1 хүүхэд тархиндаа хүнд гэмтэл авч, 4 хүүхдийн гар хугарч,1 хүүхэд шагайндаа гэмтэл авсан байна   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх