Ховд аймгийн Боловсролын газрын дарга М.Пүрэвхүүг үүрэгт ажлаас нь чөлөөлж Б.Алтангэрэлийг томилжээ

2021/08/19
Ховд аймгийн Боловсролын газрын дарга М.Пүрэвхүүг үүрэгт ажлаас нь чөлөөлж Б.Алтангэрэлийг томилжээ

Ховд аймгийн Боловсролын газрын дарга М.Пүрэвхүү 2016 оны 8-р сараас эхлэн  сүүлийн 6 жил боловсролын салбарыг удирдсан. 

Тэгвэл БСУГ-ын даргаар ажиллаж байсан М.Пүрэвхүүг аймгийн засаг даргын тамгын газрын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн хэлтсийн даргаар томилж харин Боловсролын газрын даргаар Б.Алтангэрэлийг томилжээ. 

Б.Алтангэрэл нь ХИС-д 30 орчим жил ажиллах хугацаандаа математикийн тэнхимийн эрхлэгч, тус сургуулийн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан туршлагатай юм байна. 

Боловсролын салбар бол нийгмийн тулах хөшүүрэг болсон томоохон салбарын нэг юм. Тийм ч учраас улс төрөөс ангид байх учиртай. Шинэ дарга ажлаа юунаас эхэлж, цаашид хэрхэхийг харах л үлдлээ... 

2021.08.19 

 

Ховд аймгийн Боловсролын газрын дарга М.Пүрэвхүүг үүрэгт ажлаас нь чөлөөлж Б.Алтангэрэлийг томилжээ  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх