Т.Дэлгэрсайхан УОК-ын саналыг үндэслэж шийдвэр гаргана гэдэг байр суурьтай байгаа бол зарим эцэг эхчүүд хичээл эхлэх нь буруу гэв

2021/08/20
Т.Дэлгэрсайхан УОК-ын саналыг үндэслэж шийдвэр гаргана гэдэг байр суурьтай байгаа бол зарим эцэг эхчүүд хичээл эхлэх нь буруу гэв

2021-2022 оны шинэ хичээлийн жил эхлэх эсэх асуудал иргэдийн дунд хүлээлт үүсгэсэн хэвээр байна. Зарим иргэдийн хувьд сургууль цэцэрлэг эхлэх нь буруу гэсэн байр суурьтай байна. Учир нь Ховд аймагт цар тахал хүрээгээ тэлж халдвар авах хүний тоо эрс нэмэгдэж өдөрт 100-аас буухгүй байгаа билээ. Дельтай хувилбар ч бүртгэгдээд эхэлсэн тул эцэг эхчүүд хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт явуулахад айдастай байгаагаа илэрхийлээд байгаа юм. Тэгвэл аймгийн ЗД-ын нийгмийн бодлого хариуцсан орлогч дарга хэлэхдээ УОК болон холбогдох яамдын саналыг үндэслэж шийдвэрээ гаргана. Хичээлийн шинэ жилийг эхлүүлэх чиглэлийг аймаг дүүргүүдэд өгчихсөн байгаа гэв. Тэрээр яг тодорхой хариулт өгөхгүй,бодлогын түвшний асуудлаа ч ярьсангүй. Хичээл эхэллээ гэхэд хүүхэд багачууд бөөгнөрөл үүсгэхгүй гэсэн баталгаа байхгүй, хүүхдүүд халдвар тээгч болж эрсдэл үүсвэл яах вэ? Хэрэв хүүхэд багачууд халдварлаад эхэлбэл аймаг орон нутаг ямар арга хэмжээ авах эсэх нь ч тодорхойгүй байна. 

2021.08.20 

Т.Дэлгэрсайхан УОК-ын саналыг үндэслэж шийдвэр гаргана гэдэг байр суурьтай байгаа бол зарим эцэг эхчүүд хичээл эхлэх нь буруу гэв   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх