Алтай сумын засаг дарга Х.Түмэндэлгэр сургуулийн захирал Т.Цэцэгбадамыг үндэслэлгүйгээр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Ийнхүү боловсролын салбар улс төржиж халаа сэлгээ хийгдэж эхлэв үү

2021/08/25
Алтай сумын засаг дарга Х.Түмэндэлгэр сургуулийн захирал Т.Цэцэгбадамыг үндэслэлгүйгээр  үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Ийнхүү боловсролын салбар улс төржиж халаа сэлгээ хийгдэж эхлэв үү

Сургууль цэцэрлэг эхлэх болсон энэ цаг үед Ховд аймгийн Боловсролын салбарт албан тушаалийн халаа сэлгээ хийгдэж эхэлсэн нь анхаарал татаж байна. Яагаад боловсролын салбарт халаа сэлгээ явагдах болов, тус салбарт улс төрийн нөлөөлөл бий болсон уу? гэх хардлага ч нийгэмд бий болоод байна. Хэдхэн хоногийн өмнө Ховд аймгийн БСУГ-ын даргаар ажиллаж байсан М.Пүрэвхүүг үүрэгт ажлаас нь чөлөөлж түүний албан тушаалд ХИС-ийн математикийн багшаар ажиллаж байсан Б.Алтангэрэлийг томилсон. Тэгвэл залгуулаад Алтай сумын засаг дарга Х.Түмэндэлгэр сумынхаа сургуулийн захирал Т.Цэцэгбадамд  сахилгын шийтгэл ногдуулж байсан гэсэн үндэслэлээр 2021 оны 08-р сарын 20-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай захирамж гаргажээ. Тэгвэл аймгийн ЗД-ын нийгмийн бодлого хариуцсан орлогч дарга Т.Дэлгэрсайхан тус сумын засаг дарга Х.Түмэндэлгэрийн  захирамжийг хүчингүй болгохоо мэдэгдлээ. Учир нь Боловсролын тухай хуулиндаа тухайн сумын  засаг дарга нь боловсролын газрын дүгнэлтийг үндэслэж сургууль цэцэрлэгийн захирал эрхлэгч нарыг  томилж чөлөөлнө гэж заажээ. Гэтэл боловсролын газраас ямар нэгэн дүгнэлт хүргүүлээгүй байхад дур мэдэн ийнхүү эрх мэдлээ ашиглан тус сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөлсөн нь хуульд нийцэхгүй байгаа юм. Үүний цаана ямар нэгэн ашиг сонирхол, албан тушаалийн наймаа байсан уу?  яагаад Алтай сумын засаг дарга Х.Түмэндэмбэрэл  боловсролын салбартай оролдож, олон жил ажилласан туршлагатай боловсон хүчнээ ажлаас нь чөлөөлж цар тахлын хүнд цаг үед ажлын байргүй болгов гэдэг нь анхаарал татлаа.

2021.08.25 

Алтай сумын засаг дарга Х.Түмэндэлгэр сургуулийн захирал Т.Цэцэгбадамыг үндэслэлгүйгээр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Ийнхүү боловсролын салбар улс төржиж халаа сэлгээ хийгдэж эхлэв үү  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх