Ховд аймагт халдварын тоо эрс нэмэгдсэн нь ард иргэдийг айдаст автуулж байна

2021/08/31
Ховд аймагт халдварын тоо эрс нэмэгдсэн нь ард иргэдийг айдаст автуулж байна

Сүүлийн өдрүүдэд Ховд аймагт халдварын тоо эрс нэмэгдэж сүүлийн 24 цагт л гэхэд шинээр 657 халдвар бүртгэгдсэн нь иргэдийг айдаст автуулаад байна. Маргааш буюу 2021 оны 09 сарын 01-ний өдөр сургууль цэцэрлэг эхэлж хөл хөдөлгөөн нэмэгдэнэ. Хамгийн эрсдэлтэй бүлгийн тоонд хүүхэд багачууд ороод байгаа юм. Халдвар хэдэн зуугаараа нэмэгдэж байгаа энэ үед хичээл сургууль эхлүүлэх нь хэр оновчтой вэ гэдэг асуудал анхаарал татаж байна. Халдвар нэмэгдэхийн хирээр эмнэлэг ачааллаа дийлэхээ больж, эмч эмнэлгийн ажилчидын нөөц хомсдож байгаа нь бодит тулгамдсан асуудал болоод байгаа юм.  Тэгвэл АОК халдварын тархалтыг бууруулахад хэрхэн анхаарч ажиллаж байна вэ, ард иргэдээ бодсон шийдвэр гаргаж чадаж байна уу, цаашид яах вэ, ямар арга хэмжээ авах вэ гэдэг олон ээдрээтэй асуулт иргэдийн дунд хүлээлттэй хэвээр байна. 

2021.08.31 

Ховд аймагт халдварын тоо эрс нэмэгдсэн нь ард иргэдийг айдаст автуулж байна   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх