"Дельта" вирусын 16 тохиолдол Ховд аймагт нэмж бүртгэгдлээ

2021/09/09
"Дельта" вирусын 16 тохиолдол Ховд аймагт нэмж бүртгэгдлээ

2021 оны 08-р сарын 15-ны өдөр БОЭТ "Дельта" хувилбарыг илрүүлэх зорилгоор  корона вируст халдвар авсан 50 хүний сорьцыг ХӨСҮТ-рүү явуулсан байдаг. Эхний 20 сорьцод шинжилгээ хийхэд 11-ээс нь "дельта" вирус илэрснээр Ховд аймагт энэ төрлийн вирус бүртгэгдсэн билээ. Тэгвэл Ховд аймгийн ЭМГ-ын дарга Ц.Мягмарсүрэн энэ сарын 05-ны өдөр 24 хүний сорьцыг тандалт хийх зорилгоор Улаанбаатар хот руу өөрийн биеэр тээвэрлэн авч явж ХӨСҮТ-д шинжилгээнд хамруулахад 16 сорьциос "Дельта" вирус илэрчээ.Ингээд Ховд аймагт дельта вирус авсан хүний тоо нийт 27-д хүрлээ. Иймд иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, амны хаалт, бээлийг өдөр тутам зүүж, өөрийгөө болон өрөөл бусдыг аюулт цар тахлаас хамгаалахыг зөвлөж байна. 

2021.09.09 

"Дельта" вирусын 16 тохиолдол Ховд аймагт нэмж бүртгэгдлээ   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх