"Зарим үйлчилгээг хориглох тухай"А/дроб 471 тоот захирамж олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байна

2021/09/10
"Зарим үйлчилгээг хориглох тухай"А/дроб 471 тоот захирамж олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байна

Өнөөдөр АОК хуралдаж цаг үеийн асуудлаар хэд хэдэн шийдвэр гаргаж ажилласан байна. Тэгвэл "Зарим  үйлчилгээг хориглох тухай" аймгийн засаг даргын А дроб 471 тоот  захирамжийн утга агуулга хэт ойлгомжгүй, тодорхой бус байгаа нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байгаа юм. Учир нь эдгээр нийтийн үйлчилгээний газруудыг хаах тухай зүйл заалт захирамжинд тусгаагүй хэрнээ нийтийн танхимаар үйлчлүүлэхийг хоригложээ. Энэ захирамжаас харахад нийтийн үйлчилгээний газрууд ажиллаж болно, гэхдээ үйлчилгээ үзүүлж болохгүй гэсэнтэй утга ойролцоо шийдвэр гаргасан нь иргэдийг төөрөгдүүлэхэд хүрээд байна. Иймд уг захирамжаа эргэн харж оновчтой шийдвэр гаргаж, иргэдийг тодорхой мэдээллээр хангах нь чухал байна. 

2021.09.10 

"Зарим үйлчилгээг хориглох тухай"А/дроб 471 тоот захирамж олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байна   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх