Мөст сум "Алтан гадас" одонгоор шагнагдлаа

2021/09/11
Мөст сум "Алтан гадас" одонгоор шагнагдлаа

Энэ жил Ховд аймгийн Мөст сум байгуулагдсаны түүхт 80 жилийн ой тохиож байна. Тэгвэл ойн босгон дээрээ ийнхүү төрийн дээд "Алтан гадас" одонгоор шагнагдлаа. Шагналыг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Ховд аймгийн засаг дарга Б.Дүгэржав, МУ-ын ерөнхий сайдын зөвлөх н.Төмөрбаатар болон бусад холбогдох салбарын төлөөллүүд гардуулан өгч баяр хүргэлээ.  Тус сум нь Ховд аймгийн захчин 5 сумдын нэгд ордог. Хөдөө аж ахуйн салбарт илүү үр бүтээл, амжилттай  ажилласаар ирсэн байна. Сүүлийн жилүүдэд Мөст суманд томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэн нь тус шагналыг авах гол үзүүлэлтүүд болсон тухай сумын удирдлагууд нь онцоллоо. Мөн ажилч хичээнгүй хөдөлмөрч ард түмний хөдөлмөр зүтгэлийн үр шимийг төр засаг бодитоор үнэлсэн явдалд талархаж байна хэмээн нутгийн буурлууд ярьлаа. Өмнө нь Үенч сум тус шагналаар шагнагдаж байсан бол Мөст сум "Алтан гадас" одонгоор шагнагдаж байгаа 2 дахь сум болж байна. 

2021.09.11

Мөст сум "Алтан гадас" одонгоор шагнагдлаа   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх