Мо-Эн-Ко ХХК дараах мэдэгдлийг гаргажээ

2021/09/11
Мо-Эн-Ко ХХК дараах мэдэгдлийг гаргажээ

Хөшөөтийн уурхайд үйл ажиллагаа явуулдаг МоЭнКо ХХК орон нутгийн тээвэрчдийн дунд үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулан аймгийн  ИТХ-ын даргын тогтоолоор ажлын хэсэг байгуулагдаж хяналт шалгалт хийсэн билээ. Хяналт шалгалтаар хэд хэдэн зөрчил илэрсний онцлох зөрчил нь 311 км авто замтай холбоотой зөрчил байсан тул тээврийн үйл ажиллагааг зогсоох тухай  МХГ-ын акт гарсан. Тэгвэл МоЭнКо ХХК дараах мэдэгдлийг гаргажээ. Тээвэрчдийн зүгээс МоЭнКо ХХК-ийг зөрчилөө арилгаж, жолооч тээвэрчдийн өмнө тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэж, эрх тэгш тээвэрт оролцуулж, тээврийн хөлсийг цаг тухайд нь олгож, үйлдвэрчний эвлэлийг гурвалсан гэрээнд гэрээ үзэглүүлж, орон нутгийн тээвэрчдээр тээврийг 100 хувь хийлгэж, чанарын шаардлага хангахгүй байгаа замыг нь засуулж, аймаг орон нутагтай хийх гэрээг яаралтай хийж өгөхийг хүссэн шаардлагыг аймгийн удирдлагуудад хүргүүлээд байгаа. Хамгийн гол нь аймгийн удирдлагууд МоЭнКо ХХК-ийн удирдлагуудтай уулзаж, зөвшилцөлд хүрч эцсийн шийдвэрт хүрэх нь чухал байгаа юм. 

2021.09.11 

 

Мо-Эн-Ко ХХК дараах мэдэгдлийг гаргажээ  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх