Ховд аймгийн Мөст сумын уугуул Баярхүүгийн Буяндалай Дэлхийн аваргад өрсөлдөх эрхээ авчээ

2021/09/13
Ховд аймгийн Мөст сумын уугуул Баярхүүгийн Буяндалай Дэлхийн аваргад өрсөлдөх эрхээ авчээ

Ховд аймгийн Мөст сумын уугуул ОУХМ БАЯРХҮҮГИЙН БУЯНДАЛАЙ нь сүүлийн 8 жил "Бокс"-оор хичээллэж байна. Б.Буяндалай нь 22 насандаа ийнхүү дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх эрхээ аваад байна.Серби улсын нийслэл Белград хотод болох 2021 оны дэлхийн аваргад оролцох сорилго тэмцээндээ түрүүлж Монгол улсаа төлөөлөн ДАШТ-д оролцохоор болжээ. Б.Буяндалай нь бага наснаасаа спортоор хичээллэж, спортод чин сэтгэлээ зориулсаар ирсэн. Гаргасан амжилтууд нь түүнийг хэрхэн өсөх ирээдүйтэй тамирчин бэ гэдгийг тодотгоод өгч байна. 

Тухайлбал: Насанд хүрэгчдийн улсын аварга, хошой хүрэл медаль, залуучуудын азийн аваргын хүрэл медаль, ОУ-ын тэмцээний Алт, Мөнгө, Хүрэл медалиуд, өсвөр үеийн улсын аваргын алтан медаль, залуучуудын улсын аваргын мөнгөн медалиудыг тус тус хүртэж байжээ. Ийнхүү Ховд нутгийн залуу дэлхийн аваргад өрсөлдөх эрхээ авсанд Ховдчууд бахархаж байна. 

Спортын их замналд нь амжилт хүсье.

2021.09.13 

Ховд аймгийн Мөст сумын уугуул Баярхүүгийн Буяндалай Дэлхийн аваргад өрсөлдөх эрхээ авчээ   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх