Махны үнэ буурч кг тутамдаа 8000-7500 төгрөгөөр иргэдийн гар дээр очно

2021/09/14
Махны үнэ буурч кг тутамдаа 8000-7500 төгрөгөөр иргэдийн гар дээр очно

Ховд аймгийн ард иргэдийн дунд тулгамдаад байгаа асуудлын нэг нь мал махны үнэ юм. Тэгвэл мал махны үнийг тогтворжуулах, иргэдэд хямд үнэтэй мах худалдан авах боломжийг бүрдүүлэхээр ЗДТГ-аас тодорхой бодлого боловсруулан ажиллаж Хан Жаргалант Ховд хоршоо, Шинэ Ховд баруун бүсийн хөгжлийн корпорациар  дамжуулан иргэдийн гар дээр хүргэж байна. Өнөөдрийн байдлаар нойтон мах захын лангуун дээр хамгийн дээд тал нь кг тутамдаа 14.000 төгрөгөөр худалдаалагдаж байна.Тэгвэл ЗДТГ махны дээд үнийг 8000-7500 төгрөг болгож бууруулна гэв. Хамгийн гол нь махны үнийг цаашид нэмэхгүй байх нь чухал байна. Хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр нь богино биш урт хугацааных байж чадваас ард иргэдэд үр өгөөжөө өгнө. Иймд аймаг орон нутаг махны үнийг тогтвортой байлгах тал дээр урт хугацааны бодлого баримталж, бодит үр дүнд хүрэх нь чухал байгаа юм. 

2021.09.14 

Махны үнэ буурч кг тутамдаа 8000-7500 төгрөгөөр иргэдийн гар дээр очно   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх