6-р анги танхимаар хичээллэж, бага анги болон СӨБ-ын үйл ажиллагаа ирэх 10 дугаар сарын 01 хүртэл хойшиллоо

2021/09/19
6-р анги танхимаар хичээллэж, бага анги болон СӨБ-ын үйл ажиллагаа ирэх 10 дугаар сарын 01 хүртэл хойшиллоо

Хичээл сургалтын үйл ажиллагааг цар тахалтай холбоотойгоор танхим болон цахим хэлбэрээр зохион байгуулж эхний ээлжинд  ахлах дунд ангийг танхимаар хичээллүүлж бага ангийг цахимаар эхлүүлж СӨБ-ын үйл ажиллагааг түр хойшлуулаад байсан билээ.  Тэгвэл өнгөрсөн 7 хоногт АОК хуралдаж 6-р ангийн хичээлийг энэ сарын 20-нд танхимаар эхлүүлж бага анги болон СӨБ-ын үйл ажиллагааг ирэх 10 дугаар сарын 01 хүртэл хойшлуулах шийдвэр гаргасан байна. Иймд хүүхдээ танхимаар хамруулж байгаа эцэг эхчүүд хүүхдийнхээ халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулж, маскыг нь тогтмол зүүлгэж, гарыг нь өдөр тутам угаалгаж, хувийн ариун цэврийг нь хангаж явуулна уу. 

2021.09.18 

6-р анги танхимаар хичээллэж, бага анги болон СӨБ-ын үйл ажиллагаа ирэх 10 дугаар сарын 01 хүртэл хойшиллоо   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх