Улсын тэргүүний Үенч сум "Алтан гадас" одонгоор шагнагдлаа

2021/09/19
Улсын тэргүүний Үенч сум "Алтан гадас" одонгоор шагнагдлаа

Ховд аймгийн Үенч сум 1931 онд байгуулагдсан. Аймгийн төвөөс 360 км-ын зайд оршдог захчин 5 сумын нэг юм.  Хүн амын тоогоор аймгийн 17 сумаас 2 дугаарт ордог бол газрын нутгийн хэмжээгээрээ 3 дугаарт багтдаг томоохон сумын нэг юм.

Мал аж ахуйн 4 багтай. Тэр ч утгаараа мал аж ахуй, газар тарилангийн салбарыг түшиглэн хөгжсөөр ирсэн билээ. Сүүлийн жилүүдэд тус сум үсрэнгүй хөгжиж, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлууд чамгүй хийгдсэн байна. 2014 онд тус сум улсын тэргүүний сум болж байсан бол 90 жилийн түүхэн ойн босгон дээрээ ийнхүү төрийн дээд "Алтан гадас" одонгоор шагнагдлаа. 

Шагналыг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан болон бусад холбогдох салбарынхан гардуулан өгч баяр хүргэлээ.

2021.09.19

Улсын тэргүүний Үенч сум "Алтан гадас" одонгоор шагнагдлаа   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх