А.Бат-Амгалан хэт холын зайн гүйлтийг 2258 км замыг 37 хоног туулж Ховд аймагт ирлээ

2021/09/20
А.Бат-Амгалан хэт холын зайн гүйлтийг 2258 км замыг 37 хоног туулж Ховд аймагт ирлээ

Алтангэрэлийн Бат-Амгалан нь Баянхонгор аймгийн Өлзийт суманд 1993 онд төрж өссөн. Тэрээр хэт холын зайн гүйлтийг Дорнод аймгийн Хавирга боомтоос эхлүүлж 2258 км замыг 37 хоног туулж өнөөдөр Ховд аймгийн Ард Аюушийн талбайд орж ирлээ.  Гүйлтээ үргэлжлүүлж Булган боомтод барианд орохоор төлөвлсөн байна. Гүйлтийн явцад салхи, бороо, шуургатай олон бэрхшээлтэй өдрүүд тохиолдсон ч энэ бүхнийг өөрийн тэсвэр тэвчээрээрээ даван туулсан тухайгаа ярив. Түүнийг гүйлтээ эхлүүлэхтэй зэрэгцэн төрсөн ээж нь дүүгийнх нь хамтаар авто машинтай дагаж явсан байна. А.Бат-Амгалан хэлэхдээ би өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлэх гэж гүйж байна хэмээн ярилаа.   Зэвсэгт хүчний дэслэгч цолтой бөгөөд тус салбарт мэргэжлээрээ 6 жил ажиллажээ. Одоо хувиараа хөдөлмөр эрхэлж байна гэв. 

2021.09.20 

А.Бат-Амгалан хэт холын зайн гүйлтийг 2258 км замыг 37 хоног туулж Ховд аймагт ирлээ   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх