Баруун Монгол интернэйшнэл ХХК нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй үйлчилгээний төв барих ажлыг эхлүүлжээ. Хууль зөрчсөн энэ компанид ямар хариуцлага тооцох вэ?

2021/09/20
Баруун Монгол интернэйшнэл ХХК нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй үйлчилгээний төв барих ажлыг эхлүүлжээ. Хууль зөрчсөн энэ компанид ямар хариуцлага тооцох вэ?

Баруун монгол интернэйшнэл ХХК Домботын 2-р орон сууцны хананд тулгаж, нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй үйлчилгээний төв барих ажлыг эхлүүлж байна гэх мэдээллийн мөрөөр манай сайтын сурвалжлах хэсэг газар дээрээс нь сурвалжиллаа.  Тус ХХК-ийн ажилчидаас тодруулахад манайх зөвшөөрөлтэй хэмээн тайлбарлаж байсан бол ГХБХБГ-ын дарга Э.Дөлбадрал нөхцөл байдалтай газар дээр нь ирж танилцлаа. Тэрээр хэлэхдээ манай байгууллага энэ ХХК-д газрын зөвшөөрөл өгөөгүй, иймд нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлж хууль бус үйл ажиллагаагаа зогсоо гэсэн шаардлагыг өгөөд явлаа. 

Домботын 2 орон сууцыг Электро инсталэйшэн ХХК 2015 онд барьж ашиглалтанд оруулсан ч гадна орчины тохижилт дутуу дулимаг хийгдсэн учраас оршин суугчдын санал шүүмжлэлийг олон жилийн өмнөөс дагуулсаар иржээ. Тэгвэл энэ ХХК нь  Баруун Монгол интернэйшнэл компанийн салбар  компани гэдэг мэдээлэл байна.  Тодруулж хэлбэл нэг эзэнтэй гэж ойлгож болно. Баруун Монгол интернэйшнэл ХХК нь хөдөө аж ахуй, мах махан бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг бол Электро инсталэйшн ХХК нь барилгын тусгай зөвшөөрөлтэй компани юм. Тэгвэл Баруун Монгол интернэйшнэл ХХК-д УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хувь  эзэмшдэг гэдэг мэдээлэл ч байна. Жирийн иргэдэд алга дарам газар олдохгүй байхад эрх мэдэлтэй хэн  нэгэн хууль зөрчиж,нийтийн эзэмшлийн талбайг хувийнх юм шиг ашиглаж бусдын эрхэнд халдаж болохгүй гэдгийг хатуу санах хэрэгтэй. Энэ мэт дураараа авирлагсдад хариуцлага тооцож, монгол улс хуультай гэдгийг сануулах цаг нэгэнт иржээ. Ямар хариуцлага тооцож хэрхэхийг харах л үлдлээ. Бид энэ асуудлыг дахин сурвалжлах болно. 

2021.09.20 

Баруун Монгол интернэйшнэл ХХК нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй үйлчилгээний төв барих ажлыг эхлүүлжээ. Хууль зөрчсөн энэ компанид ямар хариуцлага тооцох вэ?   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх