Ахуйн хэрэглээний газны үнэ Ховд аймагт огцом нэмэгдэж 4000 төгрөгт хүрчээ

2021/09/21
Ахуйн хэрэглээний  газны үнэ Ховд аймагт огцом нэмэгдэж 4000 төгрөгт хүрчээ

ОХУ-аас цахилгаан эрчим хүч импортлон авдаг тулгуур шугамд гэмтэл гарч засварын ажил хийж байгаатай холбогдуулан энэ сарын 20-21-22-ны өдрүүдэд Ховд аймагт цахилгаан эрчим хүч хязгаарлаад байна.  Цахилгаан эрчим хүч доголдсон нь ахуйн хэрэглээний газны эрэлт хэрэгцээг эрс нэмэгдүүлж дэлгүүрийн лангуун дээрх ахуйн хэрэглээний газ хомсдолд орж эхэлжээ. Саяхан 2500 төгрөгтэй байсан газ 4000 төгрөгт хүрсэн нь иргэдийг бухимдуулж байна. Нэг айл өрх өдрийнхөө хэрэглээнд дор хаяж 2 газ хэрэглэж байна гэх мэдээлэл байна. Тэгвэл 3 өдрийн газны нийт хэрэглээ 6 болж нийт өртөг нь 24000 төгрөг болж байгаа юм. Нэг ёсондоо 6 ширхэг ахуйн газыг 24000 төгрөгөөр худалдан авч байгаа нь гэр хорооллын айл өрхийн сарын дундаж цахилгааны төлбөртэй тэнцэж байна.  Ямар ч үндэслэлгүй үнийн хөөрөгдлийг бий болгож байгаа аж ахуй нэгжүүд дэлгүүр хоршоодод хяналт тавих төрийн байгууллага Ховд аймагт байхгүй байгаа нь харамсалтай байна. 

2021.09.21 

Ахуйн хэрэглээний газны үнэ Ховд аймагт огцом нэмэгдэж 4000 төгрөгт хүрчээ   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх