Ө.Түвдэндорж захиралтай "Электро инсталэйшэн" ХХК-д 2 хоногийн хугацаатай газар чөлөөлөх мэдэгдэх хуудас хүргүүллээ

2021/09/21
Ө.Түвдэндорж захиралтай "Электро инсталэйшэн" ХХК-д 2 хоногийн хугацаатай газар чөлөөлөх мэдэгдэх хуудас хүргүүллээ

Ө.Түвдэндорж захиралтай "Электро инсталэйшэн" ХХК 2015 онд Домбот хотхоны 48 айлын 1-2-р орон сууцыг барьж ашиглалтанд оруулсанч гадна тохижилтын ажлыг орхигдуулсан нь оршин суугчдын гомдлыг дагуулаад байгаа юм. Үүнээс гадна тус ХХК нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй үйлчилгээний төв барих ажлыг эхлүүлжээ. Энэ нь газрын тухай болон бусад хууль тогтоомжуудыг зөрчиж байгаа юм. Иймд МХГ, ГХБХБГ, Цагдаагийн газрын хамтарсан баг газар дээр нь ажиллаж тус ХХК-ийг 2 өдрийн дотор төрийн өмчийн газрыг чөлөөлөх тухай мэдэгдэл хүргүүллээ. Хэрэв заасан хугацаанд газар чөлөөлж төрийн байгууллагын шаардлагыг биелүүлэхгүй бол албадан буулгах арга хэмжээг зохион байгуулна гэв. 

Ховд.мн сайт энэ асуудлыг дахин сурвалжлах болно. 

2021.09.21 

Ө.Түвдэндорж захиралтай "Электро инсталэйшэн" ХХК-д 2 хоногийн хугацаатай газар чөлөөлөх мэдэгдэх хуудас хүргүүллээ   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх