99 залуу гэр бүл өргөө цагаан гэртэй болов

2021/09/24
99 залуу гэр бүл өргөө цагаан гэртэй болов

Энэ жил Ховд аймаг байгуулагдсны түүхт 90 жилийн ой тохиож байгаа билээ. Төрж өссөн нутаг орныхоо түүхэн ойг хүндэтгэн билэгдэж, 99 айл өрхөд 99  “шинэ гэр” -ийг УИХ-ын гишүүн, Ховд аймгийн хөгжлийн төлөө сангийн тэргүүн Ш.Адьшаагийн зүгээс гардуулан өглөө. 

Ховд аймгийн хөгжлийн төлөө сан төрийн бус байгууллага нь 10 жилийн өмнө төрсөн нутгийнхаа тэгш ойг хувь төгөлдөр угтасны баяр болгож, “80 жил 80 гэр” санаачилгыг эхлүүлэн, наян залуу гэр бүлд наян гэр гардуулсан билээ. Тэгвэл 10 жилийн дараа “гэр” санаачилгаа өргөжүүлэн үргэлжлүүлж, Ховд аймаг байгуулагдсны түүхт “90 жилийн ойг угтаж  99 гэр”-ийг гардуулан өгөв.

“Гал голомтоо бадрааж буй шинэхэн хосууд ирээдүйгээ итгэл дүүрэн угтаж, 90 жилийн ойгоороо шинэ гэр хүлээж авсандаа билэгшээн баярлаж яваасай” хэмээн шинэ залуу гэр бүлүүдийг дэмжлээ.  Энэ нь “чин шударгаар хөдөлмөрлөж, хичээн зүтгэж, амьдрал ахуйгаа өөд татаж, аймаг сумандаа үлгэр дуурайлал болж яваа гэр бүлүүдийг тодруулан урамшуулж байгаа нэг хэлбэр юм. Төр улсын минь оршихуйн үндэс суурь, хөрс дээж болсон монгол айл гэрт аз жаргал, эрүүл энх, элбэг дэлбэг бүхэн бялхаж байх болтугай.

2021.09.24 

99 залуу гэр бүл өргөө цагаан гэртэй болов   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх