Электро инсталэйшэн ХХК нийтийн эзэмшилийн талбайг бүрэн чөлөөлөөгүй байна

2021/09/25
Электро инсталэйшэн ХХК нийтийн эзэмшилийн талбайг бүрэн чөлөөлөөгүй байна

Ө.Түвдэндорж захиралтай Электро инсталэйшэн ХХК Домботын 1-2-р 48 айлын орон сууцыг 2015 онд барьж ашиглалтанд оруулжээ. Тэгвэл 2-р 48 айлын орон сууцныхаа хананд тулгаж, нийтийн эзэмшилийн зам талбайд  барилгын ажлыг эхлүүлсэн нь оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгараад байсан билээ. Иймд холбогдох төрийн байгууллагууд газар дээр нь хяналт шалгалт хийж тус ХХК-д газар чөлөөлөх тухай 2 хоногийн хугацаатай мэдэгдэх хуудас өгсөн. Тус ХХК төрийн байгууллагаас өгсөн үүрэг даалгаварыг цаг тухайн үед нь биелүүлээгүй учир ГХБХБГ-аас ажлын хэсэг дахин гарч албадан буулгах ажиллагааг зохион байгуулахаар тус газар дээр ирсэн юм. Энэ үед Электро инсталэйшэн ХХК-ийн холбогдох хүмүүс ч мөн ирсэн байв. Газрын албанаас дахин шаардлага тавьж албадан буулгах ажиллагааг зохион байгуулах гэж байгаа тухай ХХК-ийн холбогдох хүмүүст танилцуулж харилцан тохиролцсоны үндсэн дээр газрыг чөлөөлөхөөр болсон ч тус компанийн зүгээс тал хэсгийг нь буулгана гэдэг саналыг хэллээ. Угтаа бол тэр чигтээ нийтийн эзэмшлийн талбай учир бүгдийг нь чөлөөлөх ёстой гэдэг шаардлагыг албаны зүгээс тавиад байгаа юм.  Ямартай ч авто машины зогсоолын газрыг эхний ээлжинд чөлөөллөө. Энэ асуудлын мөрөөр бид дахин сурвалжлах болно.

2021.09.25 

Электро инсталэйшэн ХХК нийтийн эзэмшилийн талбайг бүрэн чөлөөлөөгүй байна   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх