Зам тээврийн ноцтой ослоор нэг хүний амь эрсджээ

2021/10/01
Зам тээврийн ноцтой ослоор нэг хүний амь эрсджээ

Тодруулбал: 2021 оны 09 дүгээр сарын 29-нд Ховд аймгийн Манхан сумын нутаг дэвсгэр Ботгоны хавцалд "Маяти" маркийн авто машин уруу газар машинаа алдаж замын далан мөргөж осолджээ.

Тухайн авто машинд хоёр зорчигч явсан бөгөөд зорчигч М-ийн амь нас эрсдсэн гэх харамсалтай мэдээлэл байна.

Эх сурвалжийн мэдээлснээр бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцсон гэв.

Ослын шалтгаан нөхцлийг эцэслэн тогтоохоор Ховд аймаг дахь цагдаагийн газар шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа юм байна.

Иймд жолооч та ялангуяа холын замд явахдаа техник хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгаж, аюулгүй байдлаа хангаж өөрийгөө болон өрөөл бусдыг гэнэтийн ослоос хамгаалаарай. 

2021.10.01 

 

Зам тээврийн ноцтой ослоор нэг хүний амь эрсджээ  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх