Булган сумын засаг даргын захирамжаар тус суманд олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулахыг хоригложээ

2021/10/02
Булган сумын засаг даргын захирамжаар тус суманд олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулахыг хоригложээ

Булган сумын засаг даргын а/174 тоот захирамжаар хүнс барааны дэлгүүр, гуанз цайны газрын үйл ажиллагааг өдөр бүрийн 09:00-17:00 цагийн хооронд ажиллуулахаар болсон байна. Харин олон нийтийг хамарсан хурим найр, дайллага цайллага зохион байгуулахыг 2021 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл хоригложээ. Булган сум нь арван мянга гаруй хүн амтай, нутаг дэвсгэрийн хэмжээгээрээ аймгийн 17 сумаас томоохонд тооцогддог сумдын нэг юм. Тийм ч учраас ковид-19-ийн халдвар тус суманд нэмэгдэх хандлагатай байгаа учир халдварын тархалтыг бууруулахад уг шийдвэр чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзжээ. Иймд сум орон нутгаас гарсан захирамж шийдвэрийг ард иргэд мөрдөж халдвар хамгааллын дэглэмээ сахиулах нь чухал байгаа юм. 

2021.10.02 

Булган сумын засаг даргын захирамжаар тус суманд олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулахыг хоригложээ   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх