Иргэн М-ийн биед цагдаагийн алба хаагч халдсан асуудлыг нягтлан шалгаж албаны шалгалт явуулна гэв

2021/10/03
Иргэн М-ийн биед цагдаагийн алба хаагч халдсан асуудлыг нягтлан шалгаж албаны шалгалт явуулна гэв

Тодруулбал: Ням гараг буюу энэ сарын 02-ны өдрийн 20:00 цаг орчимд  иргэн М Өгөөмөр ресторанд найзуудын хамт сууж байхдаа хоёр эмэгтэйд зодуулсан тухайгаа ярьлаа. 

Тэрээр хэлэхдээ би өөрөө цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн боловч зодсон хүмүүст арга хэмжээ авахгүй зодуулсан хөгжлийн бэрхшээлтэй  намайг эрүүлжүүлэхэд хүргэж   улмаар цагдаагийн алба хаагч биед минь халдаж, хана мөргүүлж, алгадаж, ёс бус үгээр /янхан/ минь хэмээн доромжиллоо,би гомдолтой байна гэж  манай сайтаар  дамжуулан олон нийтэд мэдээлсэн билээ.

Тэр  ээжийгээ дагуулан цагдаагийн байгууллага дээр ирж зодуулсан камерийн бичлэгээ гаргуулж авахыг хүссэн боловч өнөөдөр гаргаж өгөх боломжгүй,  албаны шалгалт явуулж болсон үйл явдлыг эцсийн байдлаар тогтооно гэдэг тайлбарыг Ховд аймаг дахь цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн дарга,цагдаагийн хошууч Ш.Сүхтулга өглөө.

Харин иргэн М маргааш болоход цагдаа нар миний бичлэгийг устгачихвал яах вэ? би одоо л бичлэгээ үзэж олон нийтэд баримттай үзүүлмээр байна хэмээн санал хүсэлтээ хэлсэн юм. Ямартай ч албаны шалгалтыг өнөөдрөөс эхлүүлэхээр боллоо. Бид энэ асуудлыг эргэн сурвалжилах болно. 

2021.10.02 

Иргэн М-ийн биед цагдаагийн алба хаагч халдсан асуудлыг нягтлан шалгаж албаны шалгалт явуулна гэв   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх