Б.Баяржаргал:А.Янжмаа өөрөө тэтгэвэрт гарах хүсэлтээ өгсөн гэв

2021/10/04
Б.Баяржаргал:А.Янжмаа өөрөө тэтгэвэрт гарах хүсэлтээ өгсөн гэв

А.Янжмаа нь 18 наснаасаа эхэлж "Зооноз өвчин судлал"-ын төвд ажиллаж эхэлжээ.

Угаагчийн ажлаас ажлын гараагаа эхэлсэн тэрээр  ариутгагч хүртэл шат ахин ажиллаж  ирсэн эрүүл мэндийн салбарын тэргүүний ажилтан юм байна.

Өдгөө тус байгууллагад 30 жил ажиллажээ.

Гэтэл  Зооноз өвчин судлалын төвийн дарга Б.Баяржаргал 2020 оны 07-р сард А.Янжмааг өөрт нь мэдэгдэхгүй үүрэгт ажлаас нь чөлөөлж тэтгэвэрт нь гаргасан тухай манай сайтад мэдээлсэн.

Энэ асуудлын мөрөөр тус байгууллагын дарга Б.Баяржаргалаас тодруулахад хууль дүрмийн дагуу ажлаас нь чөлөөлсөн.

Алдаа дутагдал, ажлын хариуцлага алдаагүй л бол тхайн хүн хүсээгүй байхад хүнийг  ажлаас нь чөлөөлөх эрх төрийн албанд байдаггүй юм. 

Өөрийнхөн хүсэлтийн дагуу тэтгэвэрт нь гаргасан. Хууль зөрчсөн зүйл байхгүй. А.Янжмаа намайг шүүхэд өгсөн хэдий ч шүүхийн шийдвэр манай талд гарсан гэв. 

2021.10.04 

Б.Баяржаргал:А.Янжмаа өөрөө тэтгэвэрт гарах хүсэлтээ өгсөн гэв   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх