Иргэн Д.Нямцоож: Кеналхап ХХК-ийн уурын зуухны утаа иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байна гэв.

2021/10/08
Иргэн Д.Нямцоож: Кеналхап ХХК-ийн уурын зуухны утаа иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байна гэв.

Манай сайтын редакцид Рашаант багийн иргэн Д Нямцоож хандлаа. Тэрээр хэлэхдээ Кенелхап ХХК-ийн замын хар тосны үйлдвэрийн утаа оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байна. А зэрэглэлийн бүсэд үйлдвэр явуулж утаа униар гаргаж байгаа нь иргэдэд хүндрэлтэй байгаа талаар ярьлаа. Мөн айл өрхүүдийн гэр дээр хөө унаж  ялангуяа шөнийн цагт тооноор хөө тортог орж ирж байна гэв. Мэргэжлийн байгууллагуудад хандаад ямар нэгэн арга хэмжээ авахгүй байгаа тухай учирлалаа. Энэ асуудлаар тус ХХК-ийн захирал Т.Бергенбайгаас тодруулахад бидэнд аймгаас зайтай дэд бүтэц нь шийдэгдсэн 380 тогтой газар байхгүй тул үйл ажиллагаа явуулахаас өөр аргагүй байхгүй гэв. Дэд бүтэц шийдэгдээгүй гээд хотын төвд үйлдвэр явуулж, утаа тортог гаргаж ард иргэдийг хохироох нь зөв үү гэдэг асуудлыг мэргэжлийн байгууллагууд  анхааралдаа авах нь  чухал байна. Бид энэ асуудлыг эргэн сурвалжлах болно. 

2021.10.08

Иргэн Д.Нямцоож: Кеналхап ХХК-ийн уурын зуухны утаа иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байна гэв.   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх