Ховд нутгийн залуу Б.Шинэбаяр Улаанбаатар хотод шалны үйлдвэрээр тэргүүлж байна

2021/10/10
Ховд нутгийн залуу Б.Шинэбаяр Улаанбаатар хотод шалны үйлдвэрээр тэргүүлж байна

Ховд.мн сайтын сурвалжлах хэсэг энэ өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотод ажиллаж байна. Ажиллах үеэрээ Ховдоос Улаанбаатар хотод шилжин ирж амьдарч буй иргэд хэрхэн аж төрж байгааг сурвалжиллаа. Энэ удаад үлгэр жишээ гэр бүл Б.Шинэбаяр, Л.Сугармаагийн гэр бүлийг онцоллоо. Б.Шинэбаяр нь Ховд аймгийн Мөст сумынх. Тэрээр 2008 онд 10 жилийн сургуулиа төгсөөд л их хотыг зорьж, их хотын амьдралд хөл тавьжээ. Анх шалны үйлдвэрээс ажлын гараагаа эхэлж байсан бол өдгөө "Шинэ шал" хэмээх шалны үйлдвэрийг байгуулж, олон арван иргэдийг ажлын байраар хангаж, 21 аймагт шалаа нийлүүлж байна. Өдөртөө 20 орчим шалыг үйлдвэрээс гаргаж өдөрт нь зарж борлуулдаг гэнэ. Монгол гэрийн шалны эрэлт хэрэгцээ ч их байдаг байна. Цаашид зөвхөн шал биш үйл ажиллагаагаа улам өргөжүүлж гэрийн моднуудыг ч үйлдвэрлэж эхлэх тухайгаа ярьлаа. Хүн хөдөлмөрлөж чадвал юуг ч хийж чаддаг гэдгийг үлгэрлэн харуулж буй залуу хосуудад амжилт хүсье. 

2021.10.10

Ховд нутгийн залуу Б.Шинэбаяр Улаанбаатар хотод шалны үйлдвэрээр тэргүүлж байна   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх