Иргэн. П.Отгонбаатар : Би аавынхаа амь нэхээгүй. Гэхдээ нэр бүхий эмч нарын ёс суртахуунгүй байдлаас болж аав минь ковидын халдвараар нас барлаа

2021/10/10
Иргэн. П.Отгонбаатар : Би аавынхаа амь нэхээгүй. Гэхдээ нэр бүхий эмч нарын ёс суртахуунгүй байдлаас болж аав минь ковидын халдвараар нас барлаа

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын уугуул иргэн П.Отгонбаатар манай сайтад хандлаа.

Тэрээр хэлэхдээ миний аав П нь 2021 оны 08 сарын 12-ны өдөр ковидын халдвар аваад БОЭТ-д хэвтэн эмчлүүлж байгаад нас барлаа.

Аав минь зүрхний шигдээстэй /суурь/ өвчинтэй байсан тул ковидын халдварт дарлагдаж нас барсан тухай ярьлаа.

Иргэн О аавыгаа улаан бүсэд сахиж байсан гэв.

Энэ хугацаанд аавыг минь эмчилж байсан нэр бүхий н.Батболд, н.Энхжаргал гэх эмч нар ёс суртахуунгүй зан харилцаа гаргаж, миний аавыг өвгөн гуай цаашаа хараад хэвт гэх мэт дорд үгээр харьцаж миний аавын толгой руу чагнуур угзарч шидэх зэрэг ёс зүйгүй үйлдэл гаргаж ажилдаа хайнга хандсан.

Миний аавд эмнэлэгийн тусламж үйлчилгээг төгс хүргэж чадаагүй, эмчилгээ сувилгаа муу байсан, надаас олон зүйлийг шаардсан тул гомдолтой байна хэмээв.  

Бид энэ асуудлаар БОЭТ-ийн удирдлагуудаас тодруулж дахин мэдээлэл хүргэх болно. 

2021.10.10 

Иргэн. П.Отгонбаатар : Би аавынхаа амь нэхээгүй. Гэхдээ нэр бүхий эмч нарын ёс суртахуунгүй байдлаас болж аав минь ковидын халдвараар нас барлаа   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх