Б.Маралмаа: Ёс зүйн хороо нэр бүхий эмч нарыг алдаа гаргаагүй гэж үзсэн

2021/10/11
Б.Маралмаа: Ёс зүйн хороо нэр бүхий эмч нарыг алдаа гаргаагүй гэж үзсэн

Энэ сарын 10-ний өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын уугуул иргэн П.Отгонбаатар манай сайтад хандаж БОЭТ-ийн нэр бүхий эмч нар ковидын халдвар аваад хэвтэн эмчлүүлж буй аавтай минь болон надтай ёс зүйгүй харьцаж, эмнэлэгийн тусламж үйлчилгээг төгс үзүүлж чадаагүйгээс болж 89 настай аав минь нас барсан тухай ярьлаа.

Бид тэнцвэртэй мэдээлэл хүргэх үүднээс энэ асуудлын мөрөөр БОЭТ-ийн чанарын албаны дарга Б.Маралмаагаас тодруулахад ийм тайлбарыг өглөө. 

П.Отгонбаатар гэдэг хүн 2021 оны 8 дугаар сард энэ асуудлаар манайд гомдол гаргасан. Иргэний гомдлыг тухайн үед ёс зүйн хороонд шилжүүлсэн. Ёс зүйн хороо энэ асуудлыг хэлэлцэж үзээд  нэр бүхий эмч нар ёс суртахуунгүй үйлдэл гаргаагүй гэсэн тайлбарыг удирдлагуудад ирүүлсэн гэв. 

2021.10.11 

Б.Маралмаа: Ёс зүйн хороо нэр бүхий эмч нарыг алдаа гаргаагүй гэж үзсэн  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх