Газрын албаны үйлчилгээ цахим системд бүрэн шилжлээ

2021/10/18
Газрын албаны үйлчилгээ цахим системд бүрэн шилжлээ

Ховд аймгийн ГХБХБГ  өнөөдрөөс эхэлж голлох 25 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүллээ. Газар эзэмшиж ашиглаж байгаа иргэд өөрийн кадастрын зураг авах, гэрчилгээ төлбөр төлөх зэрэг үйлчилгээг цахимаар авах бүрэн боломжтой боллоо. Өмнө нь иргэд гээгдэж үрэгдүүлсэн бичиг баримт, гэрчилгээ авах гэж цаг хугацаа алддаг байсан бол иргэн өөрөө газрын албанд ирж үйлчилгээ авдаг асуудлыг халж цахимд шилжиж байгаагаараа онцлог байна. Иргэн та энэ талын мэдээллийг авах бол аймгийн газрын албанд ирж тодорхой мэдээлэл авснаар гар утаснаасаа үйлчилгээ авах боломж бүрдлээ. 

2021.10.18

Газрын албаны үйлчилгээ цахим системд бүрэн шилжлээ   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх