Ховд аймагт өсвөр насны хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртөж байна

2021/10/28
Ховд аймагт өсвөр насны хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртөж байна

 

 

 

Өсвөр насны хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй гэх мэдээллийн мөрөөр ГБХЗХГ-ын хүүхдийн эрхийн байцаагч О.Мандалсүрэнгээс тодрууллаа. 2020 онд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй 7 кэйс тус байгууллагад бүртгэгдсэн бол 2021 он гарснаар 8 хүүхэд бүртгэгдээд байгаа аж. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй өсвөр насны охидыг насны ангилалаар нь авч үзвэл 14 насны 2, 16 насны 3, 17 насны 2, 19 насны 1 хүүхэд байна. Тэдний 2 нь гэр бүлийн орчинд, 2 нь хөрш айлынд, 1 нь сургуулийн орчинд, 3 нь үл таних хүний хүчирхийлэлд өртсөн гэх мэдээлэл байгаа юм. Энэ асуудалд ГБХЗХГ анхаарч, мэргэжлийн чиг үүрэг бүхий байгууллагуудтай хамтын ажиллагаагаа сайжруулж энэ асуудлыг хууль хяналтын байгууллага руу шилжүүлсэн тухай ярьлаа. Эцэг эхийн хараа хяналт сул,эцэг эхчүүд гэртээ архидан согтуурдаг, хойд эцэг эхийн гар дээр амьдардаг хүүхдүүд ихэвчлэн энэ төрлийн гэмт хэргийн золиос болдог байна. Иймд эцэг эхчүүд хүүхдүүддээ хараа хяналт тавьж байх нь чухал байна. 

2021.10.28 

 

Ховд аймагт өсвөр насны хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртөж байна   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх