Б.Бадамхорлоо сүүлийн 20 гаруй жил архины шил цуглуулж, худалдан авч, АПУ ХХК-д нийлүүлж байна

2021/11/04
Б.Бадамхорлоо сүүлийн 20 гаруй жил архины шил цуглуулж, худалдан авч, АПУ ХХК-д нийлүүлж байна

Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн иргэн Б.Бадамхорлоо 1994 оноос хойш архины шил цуглуулж  худалдан авч АПУ ХХК-д нийлүүлж байна. Жилд 200 мянга орчим шил цуглуулж нийлүүлдэг гэв. Байгаль орчныг бохирдуулж буй хог хаягдлын нэгд архины шил яах аргагүй орж байна. Иймд Б.Бадамхорлоо гуай байгаль дэлхийгээ хайрлах үйлсэд нэгдэж, гудамж талбайд хөглөрч буй архины шилийг цуглуулж, мөн баар ресторануудаас гарсан архины шилнүүдийг худалан авч эхэлжээ. Иргэн бүр ухамсартай байж, уусан архины шилээ гудамж талбайд хаяж, голын усанд хагалж байгаль орчныг бохирдуулахгүй байх тал дээр анхаарах цаг нэгэнт иржээ.  

2021.11.04 

Б.Бадамхорлоо сүүлийн 20 гаруй жил архины шил цуглуулж, худалдан авч, АПУ ХХК-д нийлүүлж байна   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх