2 төрөлт спортын тэмцээн үргэлжилж байна

2021/11/13
2 төрөлт спортын тэмцээн үргэлжилж байна

Улаанбаатар хот дахь Дөргөн сумын нутгийн зөвлөлийн дарга, МУ-ын алдарт уяач, Гарьд Зам ХХК-ийн захирал Нямдаваагийн Батбаяр энэ өдрүүдэд төрөлх нутагтаа ажиллаж байна.  Ажиллах үеэрээ нутгийн иргэд, оюутан залуусын дунд спортын 2 төрөлт тэмцээнийг 5 сая төгрөгөөр ивээн тэтгэн зохион байгуулж байна.

Ковид цар тахалтай холбоотойгоор сүүлийн 2 жил тус суманд спортын тэмцээн уралдаанууд болооогүй юм байна. Тийм ч учраас спортоор цангаад байсан нутгийн иргэдийг спортод нэгтгэж, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлж, ивээн тэтгэсэн явдалд тамирчид баярлаж байгаагаа илэрхийллээ.

Уг тэмцээнд 38 багийн 300 орчим тамирчид авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдөж байна. Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн зүгээс өнгөрсөн хугацаанд олон ажлуудыг зохион байгуулсаар ирсэн байна. Цаашид ч нутгийнхаа ард иргэдийн эв нэгдэл, сайн сайхны төлөө хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн олон ажил байгааг онцоллоо

 

2 төрөлт спортын тэмцээн үргэлжилж байна   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх