Цагдаагийн нэр бүхий алба хаагчид цол ахиуллаа

2021/11/29
Цагдаагийн нэр бүхий алба хаагчид цол ахиуллаа

Монгол улс анхдугаар үндсэн хуулиа баталж туурга тусгаар орон болсон түүхэн өдрөөр Ховд аймгийн Булган сумын сум дундын цагдаагийн хэлтсийн нэр бүхий албан хаагчид цол ахиулж шагнууллаа. Тухайлбал: Т.Мөрөнтуяа, Б.Бат-Оюун нар ахлах дэслэгч, М.Бумбаяр хугацааны ахлагч, Н.Нэмэхбаяр, ахлах ахлагч М.Анхбаяр цагдаагийн албаны төлөө 2 тэмдгээр тус тус шагнагдлаа. Цол шагналыг тус цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа Б.Чулуунтамир гардуулан өгч баяр хүргэлээ. Алба хаагчдын хувьд цол ахиулна гэдэг хамгийн нэр хүндтэй шагнал байдаг. Тэд энэ үеэр сэтгэгдлээ ийнхүү илэрхийллээ. Өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, ард түмнийхээ амар тайван амьдралын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа тус цагдаагийн хэлтсийн алба хаагчид үүргээ хариуцлагатай биелүүлж, иргэд олон нийт рүү чиглэсэн аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилтод ажлуудыг эрчимтэй хийж эхэлсэн байна. Тийм ч учраас 2021 онд гэмт хэргийн гаралт тус суманд буурсан үзүүлэлттэй байна.

2021.11.29 

Цагдаагийн нэр бүхий алба хаагчид цол ахиуллаа   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх