Ховд.мн сайт "Ган үзэг" шагнал хүртлээ

2021/12/08
Ховд.мн сайт "Ган үзэг" шагнал хүртлээ

Ховд аймгийн анхны видео сайт Ховд.мн сайт нь Ган үзэг сэтгүүл зүйн салбарын оны тэргүүн наадамд МУ-ын 21 аймгаас шалгарч орон нутгийн мэдээллийн шилдэг сайт Ган үзэгтэн шагнал хүртлээ. Тус сайт нь үйл ажиллагаагаа эхлээд нэг жилийн нүүрийг үзэж байгаа хэдий ч богино хугацаанд үзэгч түмнийхээ итгэлийг олж орон нутагтаа хамгийн их үзэлт хандалттай мэдээллийн хэрэгсэл болж чадсан юм. Тэгвэл тус сайтын уран бүтээлчдийн хөдөлмөр зүтгэлийг Монголын сэтгүүл зүй өндрөөр үнэлж нэр хүндтэй шагналаар шагнасан явдалд редакцийн хамт олон баяртай байна. Өнгөрсөн хугацаанд 10 орчим бүрэн хэмжээний эрэн сурвалжлах нэвтрүүлэг, бусад мэдээ мэдээллүүдийг цаг тухай бүрт нь иргэд олон нийтэд тэнцвэртэйгээр хүргэж дөрөв дахь засаглалийн үүргийг хариуцлагатай биелүүлж иржээ. Цаашид тус сайтын хамт олон иргэдийн мэдэх эрхийг хангах үүргээ нэр төртэй биелүүлж, орон нутагтаа хараат бус эрэн сурвалжлах сэтгүүл зүйг суурьшуулах томоохон зорилтыг дэвшүүлээд байна 

Ховд.мн сайт "Ган үзэг" шагнал хүртлээ   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх