Нэг хүн нууранд осолдож амь эрсджээ

2021/12/09
Нэг хүн нууранд осолдож амь эрсджээ

Ховд аймгийн Дөргөн сумын Өгөөмөр багийн иргэн /Ц.Э/эрэгтэй, 38 настай Агууш арал руу мотоциклтой гэр рүүгээ явж байгаад Далай нууранд осолдсон дуудлагаар Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 8 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж осолдсон иргэний цогцосыг нуураас гаргаж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Нуурын мөсөн дээгүүр явж амь нас эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол удаа дараа гарч байгаа тулд иргэд та бүхэн нуурын ус бүрэн гүйцэт хөлдөөгүй байгаа энэ үед зам товчлох байдлаар мөсөн дээгүүр зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байна

эх сурвалж: Ховд аймгийн ОБГ 

 

 

Нэг хүн нууранд осолдож амь эрсджээ   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх