Үйлчилгээний ажилчид эсэргүүцлээ илэрхийллээ

2021/12/15
Үйлчилгээний ажилчид эсэргүүцлээ илэрхийллээ

Үйлчилгээний ажилчдыг төрөөс гаргаж гэрээт ажилчид болгох шийдвэр гарч, тэдний эрх ашиг зөрчигдөж байгаатай холбогдуулан "Хүнлэг үйлстэн" ТББ-ын тэргүүн Нэргүйн Пунцаг Улаанбаатар хотоос зорин ирж тэдэнтэй уулзаж санал бодлыг нь сонсож ажилласан юм. Тус холбоо нь 5000 гаруй гишүүнтэй бөгөөд тэдний эрх ашгийг хамгаалж, тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэж өгөхөд чиглэгдэж ажилладаг байгууллага юм. Тэгвэл энэ удаад үйлчилгээний ажилчдын эрх ашгийг хамгаалах тал дээр дуу хоолойгоо хүргэж, тэднээс гарсан санал санаачлагыг нэгтгэж  МУ-ын засгийн газар, аймаг орон нутгийн удирдлагуудад хүргүүлэх юм байна. 

 

Үйлчилгээний ажилчид эсэргүүцлээ илэрхийллээ   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх