Авилга албан тушаалын хэрэгт холбогдсон Цэцэг сумын удирдлагуудад хариуцлага тооцох уу?

2021/12/20
Авилга албан тушаалын хэрэгт холбогдсон  Цэцэг сумын удирдлагуудад хариуцлага тооцох уу?

Ховд аймгийн Цэцэг сумын иргэдийн төлөөлөгчдын хурлын цөөнхийн бүлэг болох Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгч нар тус сумын засаг дарга Ж.Мөнхзориг, ИТХ-ын дарга Г.Нямдорж нарт дараах шаардлагыг хүргүүлжээ. Тодруулбал: Ж.Мөнхзориг, Г.Нямдорж нар нь үүрэгт ажлаа авснаасаа хойш удаа дараа Улаанбаатарт дуудагдаж төрийн ажлыг цалгардуулж, авилга албан тушаалын хэрэгт холбогдсон тул 100 жилийн түүхт МАН нь дүрмийнхээ дагуу дээрх албан тушаалтнуудад улс төрийн соёл үзүүлж, хариуцлага тооцож, ард түмнээсээ уучлалт гуйж, иргэдээ хүндэлж, төрийн хууль дээдлэхийг шаардаж байна гэжээ.  

Тус сумын засаг дарга Ж.Мөнхзориг цагаан эргээс авилга авсан гэх асуудлаар авилга албан тушаалын хэрэгт холбогдож, түүнийг   хахууль өгөх авах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүхээс мөнгөн торгууль оногдуулсан байдаг.

Харин Г.Нямдоржыг зохион байгуулалттай гэмт хэрэгт элссэн, хууль бусаар ашигт малтмал олборлосон хахууль авсан гэх үндэслэлээр прокуророос  яллах дүгнэлт  үйлдэж шүүх рүү шилжүүлсэн ч шүүхээс гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан. Ийнхүү сум орон нутгийг удирдаж буй албан тушаалтнууд авилгын хэрэгт холбогдсон нь иргэд олон нийтийн дургүйцлийг хүргэж, сөрөг хүчнээс сонгогдсон төлөөлөгч нарынхаа эсэргүүцлэлтэй тулгараад байгаа юм. Харин эдгээр албан тушаалтнуудад хэн хэрхэн хариуцлага тооцох вэ гэдгийг ард түмэн хүлээж бас харж байна

2021.12.20

 

 

Авилга албан тушаалын хэрэгт холбогдсон Цэцэг сумын удирдлагуудад хариуцлага тооцох уу?   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх