Авто машинаас хулгай хийсэн байж болзошгүй иргэнийг цагдаагийн алба хаагчдад хүлээлгэн өглөө

2021/12/31
Авто машинаас хулгай хийсэн байж болзошгүй иргэнийг цагдаагийн алба хаагчдад хүлээлгэн өглөө

2021.12.31-ны өдрийн 14:00 цаг орчимд 80 айлын орон сууцны гадна байрлах 10 орчим авто машины хаалгыг нэгэн иргэн онгойлгохыг  завдаж хулгай хийсэн байж болзошгүй мэдээллийг Ховд.мн газар дээрээс нь шууд дамжуулсан билээ. 

Тухайн иргэний согтолтын хэмжээ өндөр байсан учир мөрдөн шалгах, байцаах ажиллагааг  түр хойшлуулж эрүүлжүүлэх саатуулах байранд хүргэжээ. Ийнхүү согтуудаа авто машинаас хулгай хийхийг завдсан, эсвэл хулгай хийсэн байж болзошгүй байгаа юм. Иймд иргэд хараа хяналттай, сэрэмжтэй байж, авто машиндаа хэрэгтэй эд матриал болон бичиг баримтаа орхихгүй байх хэрэгтэй байна. 

2021.12.31 

Авто машинаас хулгай хийсэн байж болзошгүй иргэнийг цагдаагийн алба хаагчдад хүлээлгэн өглөө   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх