Дулааны бадамлах дөл ХХК нүүрсний нөөцгүй болжээ

2022/01/02
Дулааны бадамлах дөл ХХК нүүрсний нөөцгүй болжээ

Ховд аймгийн ард иргэдийг халаалт дулаанаар хангадаг Бадамлах дөл ХХК-тай холбоотой санал гомдлууд жилийн жилд тасардаггүй. Энэ асуудал мөн л энэ жил дахин сөхөгдөж байна. Идэр есийн хүйтэн эхэлсэн энэ цаг үед тус ХХК нүүрсний нөөцгүй болсон байгаа нь Ховдын ард иргэдийг галаар тасалдуулах эрсдэл  бүрдэж байгаа юм. Нөгөө талдаа жолооч нарынхаа тээврийн хөлсийг өгөхгүй байгаагаас нүүрс тээвэрлэлт зогсож, нүүрсний нөөцгүй болсон байна. Өнөөдрийн байдлаар тус ХХК бүхэл нүүрсгүй болж хогоо шигшиж байгаа дүр зургийг газар дээрээс нь сурвалжилж хүргэсэн билээ. Одоогоор 3 машин нүүрс хашааных нь гадна байгаа ч эдгээр 3 машины нүүрсийг тээврийн хөлсөө авч чадаагүй жолооч нар буулгахгүй хэмээн тус ХХК-ийн хашааны гадна зогсолт хийж эхэллээ.  Энэ асуудалд аймаг орон нутгийн удирдлагууд анхаарлаа хандуулж ажиллахгүй бол Ховдын ард иргэдийн эрх ашиг зөрчигдөж, халаалт бүрэн зогсох нөхцөл байдал үүсхээр байна. Ховдчууд бид гадны хүнд гал голомтоо өгчихөөд гал алдаж суух нь дэндүү эмгэнэлтэй байгаа юм. 

2022.01.02

Дулааны бадамлах дөл ХХК нүүрсний нөөцгүй болжээ   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх