Ховд дулааны станц ТӨХК бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байна

2022/01/03
Ховд дулааны станц ТӨХК бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байна

Ховд аймгийн нийт хэрэглэгчийн 60 орчим хувийг халаалт дулаанаар хангадаг Ховд дулааны станц ТӨХК нь бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүйд хүрч иргэдийн санал шүүмжлэлтэй тулгараад байгаа юм. Тус ТӨХК нь 27 төсөвт байгууллага, 74 аж ахуй нэгж, 2200 айл өрхийг халаалт дулаанаар хангадаг байна. Тэгвэл тус станцаас халаат дулаан авдаг айл өрхүүд энэ өвлийг зутруухан давж буйгаа илэрхийлж, иргэд гэртээ тав тух алдаж, хүүхэд нялхас, ахмадууд даарч эсгий гутал, хөдсөн дээлтэй  өвөлжиж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Ховд дулааны станц ТӨХК-ны дарга н.Энхсайхан тайлбарлахдаа манайх хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байна, яагаад гэвэл энэ жил 180 айл шинээр нэмэгдсэн, зарим техникүүдийг шинэчлэх шаардлагатай, шүүлтүүр мөн ачаалал даахгүй байгаа учир утаа тортог хөө их гарч байна, одоогоор 2 зуух хэвийн ажиллаж байна, ачаалал их байгаа учир захын бүсүүдэд доголдол үүснэ гэв.   Тэгвэл тус станцыг барьж ашиглалтанд оруулахдаа анхнаасаа эрсдэл тооцооллоо зөв гаргаж чадсан уу? цаашид Ховдын ард иргэд хохирсоор байх уу гэдэг асуудал урган гарч байгаа юм. Аймгийн удирдлагууд энэ асуудалд анхаарлаа хандуулж ард иргэдийнхээ өмнө тулгамдсан асуудлыг нэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгаа юм.

2022.01.03 

Ховд дулааны станц ТӨХК бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байна  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх