Б.Баяртуяаг ГБХЗХГ-ын даргаар томиллоо

2022/01/03
Б.Баяртуяаг ГБХЗХГ-ын даргаар томиллоо

Ховд аймгийн ГБХЗХГ-ын даргаар ажиллаж байсан Ц.Номинчимэг гавьяаныхаа амралтанд гарч харин түүний албан тушаалд Ховд аймгийн ИТХ-ын ОНХХ-ийн даргаар ажиллаж байсан Б.Баяртуяаг томилсон нь зарим иргэдээс шүүмжлэл хүртэж байна. Учир нь тус байгууллагад хүүхэд гэр бүлийн чиглэлээр мэргэшсэн, дадлага туршлагатай, мэргэжлийн хүн байх ёстой. Гэтэл намын шугамаар ямар ч сонгон шалгаруулалт зарлахгүйгээр шууд томилсон нь олон нийтийн анхаарлыг татаж байгаа юм. Хэдийгээр босоо удирдлагатай ч гэсэн төрийн албаны тухай хууль, ажлын байрны шаардлага зэргийг хангасан байх ёстой.  Энэ асуудлаар аймгийн засаг дарга Б.Дүгэржаваас тодруулахад сонгон шалгаруулалт явуулна, толгой байгууллагатай нь зөвшилцсөны үндсэн дээр томилсон гэхдээ түр орлон гүйцэтгэгчээр томилогдож байгаа байх гэдэг тайлбарыг өглөө. Үүнээс үүдэн төрийн албаны мерит зарчим, шударга ёс, ёс зүй хаана хэрэгжиж,  байна вэ гэх асуудал ч хөндөгдөж байгаа юм. Тус байгууллагын даргын албан тушаалийн сонгон шалгаруулалт хэзээ явагдаж эцсийн байдлаар хэнийг хэрхэн яаж томилохыг харах л үлдэж байна 

2022.01.03 

Б.Баяртуяаг ГБХЗХГ-ын даргаар томиллоо   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх