Г.Пүрэвганди:Төлөөлөгч нарыгаа юм үзэж нүд тайлуулах зайлшгүй шаардлага байна

2022/01/05
Г.Пүрэвганди:Төлөөлөгч нарыгаа юм үзэж нүд тайлуулах зайлшгүй шаардлага байна

Ховд аймагт энэ жил улсын төсвөөс 223 тэр бум төгрөг суугдсан. Тэдгээрийн хуваарилалт, зарцуулалт, үр дүнг иргэд олон нийт анхааралтай ажиглаж байгаа юм. Тэгвэл төсвийн мөнгөний хуваарилалт эхнээсээ хэл ам дагуулж, иргэд олон нийтийн шүүмжлэлийг дагуулж эхэллээ. Тухайлбал: Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг мэргэшүүлэхэд 80 сая төгрөг, мөн тэдний үйл ажиллагааг дэмжиж, чадавхижуулахад 413.3 сая төгрөгийг тус тус төсөвлөж баталсан нь ядарсан иргэдээрээ доог тохуу хийж, төсвийн мөнгийг хайр гамгүй ашиглаж эхэллээ гэж иргэд дургүйцэж байгаа юм. Энэ асуудлаар аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандиас тодруулахад төлөөлөгч нараа чадавхижуулж, юм үзэж, нүд тайлуулах зайлшгүй шаардлага байна, төсвөө хэрхэн зарцуулж, хэрхэн үр өгөөжийг бий болгохоо ч мэдэхгүй төлөөлөгч нар байна гэдэг тайлбарыг өглөө. Үнэн хэрэгтээ төлөөлөгчөөр сонгогдсон эрхэмүүд төсвийн мөнгөөр мэргэшиж, чадавхижих ёстой юу, эсвэл тэд мэдлэг боловсролтой байх ёстой юу гэдэг асуулт урган гарч байгаа юм. Нөгөө талдаа ард иргэд мэдлэг боловсролгүй төлөөлөгчдийг сонгосон уу гэх асуулт ч мөн урган гарч байна. Энэ мэт төсвийн мөнгө чадваргүй төлөөлөгчдийг чадавхижуулахад  зарцуулагдаад байх уу.  Бид энэ асуудлыг эргэн сурвалжилах болно 

2022.01.05

Г.Пүрэвганди:Төлөөлөгч нарыгаа юм үзэж нүд тайлуулах зайлшгүй шаардлага байна   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх