Аймгийн ажлын хэсэг "Бадамлах дөл"ХХК-ийн удирдлагуудтай уулзаж чадсангүй

2022/01/07
Аймгийн ажлын хэсэг "Бадамлах дөл"ХХК-ийн удирдлагуудтай уулзаж чадсангүй

Дулааны "Бадамлах дөл" ХХК-иас тээврийн хөлсөө авч чадахгүй байгаа жолооч нар шинэ оны эхний өдөр буюу 2022.01.01-ний өдрөөс эхэлж тус станцын гадна зогсолт хийж, ээлжээр хашааных нь гадна хонож өнөөдрийг хүрсэн ч тээврийн хөлсөө авч чадаагүй хэвээр байгаа юм. Үүнээс гадна "Бадамлах дөл" ХХК-иас халаалт дулаан авдаг айл өрхүүд гэртээ тав тух алдаж, даарч зутарч, зутруухан өдрүүдийг өнгрүүлж буйгаа илэрхийлж, аймгийн удирдлагуудыг энэ асуудалд анхаарч, ард иргэдийнхээ төлөө юу хийж, ямар шийдвэр гаргахыг хүлээж сууна. Тийм ч учраас өнөөдөр Ховд аймгийн засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан, Жаргалант сумын засаг дарга Ц.Цогтбаяр, орлогч дарга Б.Туулайтулга нар тус ХХК-ийн удирдлагуудтай уулзаж санал хүсэлтээ солилцож, тодорхой шаардлагуудыг тавих гэсэн боловч үүдний жижүүр нь манай удирдлагууд ажил дээрээ байхгүй байна, хуралд явсан гэх нэрээр хаацайлав. Харин тээвэрчдийн зүгээс тус станцын удирдлагуудыг ажил дээрээ байгаа, дотроосоо хаалгаа түгжчсэн гэдэг мэдээллийг өгөөд байгаа юм. Ямартай ч аймгийн ажлын хэсэг ийнхүү уулзаж чадсангүй. Иймд АОК-д мэдэгдэж дараагийн шатны арга хэмжээг авна гэв.

2022.01.07 

Аймгийн ажлын хэсэг "Бадамлах дөл"ХХК-ийн удирдлагуудтай уулзаж чадсангүй   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх