Хурал даргалагчаар ажиллаж байсан П.Үлэмжнаран тогтоолоо аваад зугтжээ

2022/01/08
Хурал даргалагчаар ажиллаж байсан П.Үлэмжнаран  тогтоолоо аваад зугтжээ

Ховд аймгийн Жаргалант сумын 12 багийн засаг даргыг сонгох сонгуулийн компанит ажил энэ сарын 7-8-ны өдрүүдэд албан ёсоор явагдаж байгаа юм. Тэгвэл  Бичигт багийн засаг даргыг сонгох сонгуулийн санал хураалтын үйл ажиллагаа өнөөдөр

ЕБ-ын 7-р сургууль дээр явагдаж Ардчилсан намаас нэр дэвшсэн 

С.Бат-Эрдэнэ 279 хүнээр буюу 10 хүний илүү саналаар ялалт байгуулсан байна. Харин өрсөлдөгч МАН-аас нэр дэвшсэн н.Нямгэрэл 269 хүний санал авч ялагдал хүлээжээ. Сонгуулийн санал хураалт дуусч тооллогын комисс  дүн мэдээ танилцуулж дууссаны дараагаар тогтоолоо баталж, нэр дэвшигчийг засаг даргад өргөн мэдүүлэх   порзитур явагдах ёстой байсан ч хурал даргалаж байсан П.Үлэмжнаран тогтоолыг батлахгүйгээр ажлын хэсэгтэйгээ зугтаж сонгуулийн тухай хуулийг зөрчжээ. Иймд хууль дүрмийг сахиулж, сонгогч иргэдийнхээ сонголтыг хүндэтгэн үзэж, тогтоолыг яаралтай авч ирж батлахыг шаардаж байна. 

2022.01.08 

Хурал даргалагчаар ажиллаж байсан П.Үлэмжнаран тогтоолоо аваад зугтжээ   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх