Ховд аймгийн агаарын бохирдол буурсан уу?

2022/01/16
Ховд аймгийн агаарын бохирдол буурсан уу?

Ховд аймаг утааны хэмжээгээрээ Улаанбаатар хотоос ялгагдахааргүй хэмжээнд хүрч 21 аймгаас тэргүүн эгнээнд байна гэхэд хэлсдэхгүй.

2019 онд агаарын бохирдлыг бууруулахад нэг тэр бум 400 сая төгрөг зарцуулсан ч утаа буураагүй хэвээр байна. Агаарын бохирдлыг бууруулах уг төслөөс "Энтү"  ХХК 200 сая төгрөг, "Бат дайчин" ХХК 150 сая төгрөг, "Алтан орд" констракшн бас л 150 сая гаруй төгрөгийн зээлийг авсан. Харин үлдэгдэл мөнгийг нь ямар компани, аж ахуй нэгж, иргэн авсан нь тодорхойгүй байна. Ямартай ч төсөлд хамрагдаж их хэмжээний мөнгө авсан дээрх компаниудыг ямар аргаар, хэрхэн яаж төсвийн мөнгийг зарцуулж, агаарын бохирдлыг хэрхэн бууруулсныг олон нийт мэдэхийг хүсч байна. Тэр бум 400 сая төгрөгийг агаарын бохирдолд зарцуулсан учир Ховд аймгийн утаа зохих хэмжээнд буурчихсан байх ёстой, гэтэл утаа гамшгийн түвшинд хүрч иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөхөд хүрч байна. Утаа бага ч болов буураагүй байгаа нь ард иргэдийг бцхимдуулж төсвийн мөнгө үр ашиггүй зарцуулагдлаа гэх шүүмжлэлтэй тулгарч эхэллээ.  Аймгийн ЗД-ын орлогч Т.Жаргалсайхан уг мөнгийг агаарын бохирдлыг бууруулахад чиглэгдээгүй туршилтаар хэрэгжүүлсэн гэдгээ хэлсэн. Энэ мэтчлэн ард түмний татварын мөнгийг туршилтаар хэрэгжүүлж азаа үзээд байвал бид яаж хөгжиж дэвших вэ гэдэг асуулт урган гарч байгаа юм. Өмнөх мөнгөө үр ашигтай зарцуулаагүй, өөрөөр хэлбэл туршилтанд явуулчихаад 2022 онд агаарын бохирдлыг бууруулахад дахин 457.8  сая төгрөгийг төсөвлөсөн нь бас л анхаарал татлаа. Харин энэ мөнгийг бас л туршилтаар хэрэгжүүлэх үү эсвэл агаарын бохирдлыг бодитоор бууруулж чадах уу гэдгийг харах л үлдлээ.

2022.01.15

Ховд аймгийн агаарын бохирдол буурсан уу?  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх