С.Гантөмөр хотын даргаар ажиллаж байхдаа ойн бүсэд газар эзэмшээд зориулалтын бусаар ашигласан иргэн аж ахуй нэгжид яагаад хариуцлага тооцоогүй вэ

2022/01/20
С.Гантөмөр хотын даргаар ажиллаж байхдаа ойн бүсэд газар эзэмшээд зориулалтын бусаар ашигласан иргэн аж ахуй нэгжид яагаад хариуцлага тооцоогүй вэ

Ойн бүс нь нийтийн эзэмшлийн зам талбайд тооцогддог. Гэтэл ойн бүс  эрх мэдэлтэн, албан тушаалтнуудын эзэмшлийн газар болж хувирсанд Ховдын ард иргэд дургүйцэж эсэргүүцсээр байгаа юм.

Өнөөдрийн байдлаар ойн бүсэд 33 иргэн иргэн аж ахуй нэгж нийт 32 орчим га газрыг эзэмшээд байгаа билээ.

Харин үүнээс 20 иргэн аж ахуй нэгж газраа зориулалтын бусаар ашиглаж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа ноцтой зөрчиж, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд бүрэн төлөөгүй гэдэг нь байгаль орчин, газар геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч, Жаргалант сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр тус тус нотлогдсон байдаг.

Тийм ч учраас тухайн үед Жаргалант сумын засаг даргаар ажиллаж байсан С.Гантөмөрт эдгээр 20 иргэн аж ахуй нэгжийн газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгох саналыг Ховд аймгийн ГХБХБГ-аас 2020.06.0-ны өдөр хүргүүлсэн ч хариуцлага тооцож чадахгүй байсаар ажлаа өгсөн билээ. Тухайн үед С.Гантөмөр дарга бүрэн эрхийнхээ хэмжээнд газрын гэрчилгээг нь хүчингүй болгох боломж байсан ч өнөөдрийг хүртэл хариуцлагаас зугтаж, тайлбар өгөхөөс татгалзаж байгаа нь анхаарал татлаа.

Эсвэл намынх нь нөхдүүд газар эзэмшсэн учраас хариуцлага тооцож чадаагүй юу. Хууль дүрэм яагаад иргэн бүрт тэгш үйлчлэхгүй байна вэ гэх шүүмжлэлүүд ар араасаа хөвөрч байна.

Жирийн иргэд 0,7 га газраа авч чадахгүй байхад албан тушаалтнууд ойн бүсэд хэд хэдэн гаагаар нь газар аваад түүнийгээ зориулалтын бусаар ашигласаар байна. Энд хэн хариуцлага тооцох вэ гэдгийг харах үлдэж байна

2022.01.20 

С.Гантөмөр хотын даргаар ажиллаж байхдаа ойн бүсэд газар эзэмшээд зориулалтын бусаар ашигласан иргэн аж ахуй нэгжид яагаад хариуцлага тооцоогүй вэ   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх