Энтү ХХК-ийн 200 сая төгрөгийн хэргийг шүүхээс хэрэгсэхгүй болгожээ

2022/01/20
Энтү ХХК-ийн 200 сая төгрөгийн хэргийг шүүхээс хэрэгсэхгүй болгожээ

Энтү ХХК-ийн захирал П.Энхтайван  “Агаарын бохирдлыг бууруулах” төсөлд хамрагдаж 2019 онд ОНХС-аас 200 сая төгрөгийн зээлийг эргэн төлөх нөхцөлтэйгээр ЗД-ын орлогч Т.Жаргалсайхантай мөн оны 06 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ үзэглэсэн байдаг.

Гэрээ хийсэн өдөр Энтү ХХК-ийн данс руу 100 сая төгрөгийн гүйлгээ хийгдэж үүний дараагаар төд удалгүй 10 хоногийн дараа буюу 2019 оны 07-р сарын 08-ны өдөр дахин 100 сая төгрөг энэ ХХК-ийн данс руу оржээ.

Харин Энтү ХХК авсан зээлээ 2022 онд бүрэн төлж барагдуулах ёстой ч  зээлийн гэрээний үүргээ 2 жилийн турш хэрэгжүүлээгүй, төсөлд заагдсан ажлаа хийгээгүй хэмээн үзэж аймгийн ЗДТГ Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд  зээлийн гэрээг цуцалж, олгосон зээлийг бүхэлд нь хүүгийн хамт гаргуулж авах тухай нэхэмжлэлийг гаргасан юм.

Шүүх харин хаяг тодорхой бус, утасны дугаарууд нь холбогдохгүй байна гэх шалтгаанаар Энтү ХХК-д холбогдох 208,299,074 / хоёр зуун найман сая хоёр зуун ерөн есөн мянга далан дөрвөн төгрөгийн хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хэрэгсэхгүй болгож  шүүх ажиллагааг зогсоосон байдаг.

Тэгвэл ЗДТГ-аас тус ХХК-ийн захирал П.Энхтайванг эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүх рүү дахин явуулснаар 2022 оны 01-р сарынэ 19-ны өдөр Энтү ХХК-д холбогдох 200 сая төгрөгийн хэргийн шүүх хурал болсон ч дахин хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Шүүх яагаад удаа дараа хэргийг хэрэгсэхгүй болгов. Үүний цаана ашиг сонирхлын ямар нэг зөрчил байна уу гэх хардлага ч төрж байгаа юм. Энэ асуудлаар ЗДТГ-ын хууль зүйн хэлтсийн дарга Н.Ганзоригоос тодруулахад бид давж заалдана гэдэг тайлбарыг өглөө 

2022.01.20 

Энтү ХХК-ийн 200 сая төгрөгийн хэргийг шүүхээс хэрэгсэхгүй болгожээ   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх