Л.Цэдэн-Иш: Хүн рүү чиглэсэн бодлогын чанартай ажлуудыг эхлүүлнэ

2022/01/22
Л.Цэдэн-Иш: Хүн рүү чиглэсэн бодлогын чанартай ажлуудыг эхлүүлнэ

Ховд аймгийн Дөргөн сум нь аймгийн төвөөс 102 км-ын зайд байдаг. Нийт хүн амын тоо 3662 үүнээс 796 өрх айлтай, хөдөө аж ахуйн 4 багтай томоохон сумдын нэг юм. Тус сум нь  Дөрвөд түмний Өлгий нутаг гэдгээрээ онцлог.Энэ жил өвөлжилт хүндрээгүй  тул малын хорогдолгүй өвлийг давж байна. Нийт 185.267 тоо толгой мал тоолуулж Тэмээн сүргээрээ аймагтаа сүүлийн 16 жил тэргүүлж байна. Тийм ч учраас Тэмээн сүргээ омог болгох томоохон ажлыг тус сумын удирдлагууд эхлүүлээд байгаа аж. Үүнээс гадна өнгөрсөн 2021 онд тус суманд чамгүй олон бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж сум орон нутаг хөгжин дэвшжээ. Тус сумын засаг дарга Л.Цэдэн-Иш хэлэхдээ 2022 оныг хүн рүү чиглэсэн жил болгоно. Тухайлбал: Хүн малын эрүүл мэндийг нэн тэргүүнд тавьж, хүний хөгжлийг чухалчилан үзэж үйлдвэрлэгч жишиг сум болох зорилтыг тавин ажиллаж байна гэв. Богино хугацаанд сумандаа хөрөнгө оруулалтуудыг шийдэж, сум орон нутгийнхаа ард иргэд, хөдөөгийн малчид руу чиглэсэн бодит ажлуудыг хийсэн нь нутгийн иргэдийн талархлыг ч хүртээд байна. 

2022.01.22

Л.Цэдэн-Иш: Хүн рүү чиглэсэн бодлогын чанартай ажлуудыг эхлүүлнэ   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх